ЦЕГ: Цэргийн алба хаагчийг хөнөөсөн этгээдийг цагдан хорьсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Сураггүй болоод хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн цэргийн алба хаагч бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон тухай бид өнөөдөр мэдээлсэн билээ.

Тэгвэл ЦЕГ-аас дээрх хэргийн талаар "Цагдаагийн байгууллагад өнгөрсөн наймдугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь долоодугаар сарын 09-нд гэрээсээ гарч яваад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Эрэн сурвалжлах ажиллагааны явцад амь хохирогч Л-ийг энэ долоодугаар сарын 10-нд Г нь согтуурсан үедээ маргалдаж, хутгалж, амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, сэжигтэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус хэрэгт холдогдуулан шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байгаа" гэх тайлбарыг өглөө.

Мэргэжлийн клубийн хүний нөөцийн төлөвлөгөө
Мэргэжлийн клубийн хүний нөөцийн төлөвлөгөө
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!