Б.Пүрэвдагва: Багануур, Багахангай, “Чингис хаан“ ОУНБ чиглэлд зорчих иргэд автобусны суудлаа урьдчилан захиалж болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

"Чингис хаан" ОУНБ, Багануур, Багахангай чиглэлийн автобусанд суудал захиалах боломжтой болоод буй. Харин Хотын дарга Б.Пүрэвдагвын зүгээс "Автобусны суудлыг цахимаар урьдчилж захиалах туршилт явагдаж байгаа. Ирэх цаг нь тодорхойгүй, удаан хүлээлгэдэг байдлыг зохицуулна" гэж мэдэгдсэн нь олны дунд төөрөгдлийг төрүүлээд амжсан. Тэгвэл эл асуудлын талаар тэрбээр залруулга хийлээ.

Тэрбээр "Иргэдээсээ хүлцэл хүсье. Багануур, Багахангай, "Чингис хаан" олон улсын нисэх буудал чиглэлд зорчих иргэд автобусанд суудлаа урьдчилан захиалах үйлчилгээг “бүх нийтийн тээвэр” хэмээн зарим талаар буруу ташаа ойлгуулсан байна.

Зөвхөн дээрх чиглэлд зорчих бол нийслэлчүүд Та бүхэн UB CARD аппликэйшнээр дамжуулан суудлаа урьдчилан захиалж болно.

“Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор суудал захиалгын үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1100 орчим иргэн уг үйлчилгээг ашигласан байна" гэв.

Нийслэл болон орон нутагт “Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ
Нийслэл болон орон нутагт “Тавилга зарна“ гэх хуурамч зараар бусдыг залилсан байж болзошгүй эмэгтэй баривчилжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!