"Гацуурт"-ын Л.Чинбат орон нутгийн замд осол гаргасны улмаас таван тооны адуу үхэж, өөрөө гэмтсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын 1-ний 23.00 цагийн орчимд тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт "Land Cruiser-300" маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцох үедээ замаар бэлчиж явсан таван адууг мөргөн, өөрөө гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын улмаас хүний амь нас хохироогүй аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!