Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан хот, суурин газарт баавгай орж ирэх тохиолдол гарч байгаа талаар Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Тухайлбал, 2026 он гарсаар Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хүрэн баавгай (Ursus arctos) орж ирсэн гурван удаагийн тохиолдол бүртгэгдээд байна.
Хамгийн сүүлд буюу гурав дахь тохиолдол нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн аманд бүртгэгджээ. Иймд хот орчмын малчид, зуслангийн бүсийн иргэд болон аялал зугаалгаар яваа иргэдийг сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Баавгайтай таарсан тохиолдолд:
-Ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газар – 72720303,
-Ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв – 11-310005 дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг зөвлөлөө.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!