25 дахь удаагийн Өвлийн олимпын наадам 2026 оны хоёрдугаар сарын 06-22-нд Италийн Милан, Кортина д‘Ампеццо хотуудад зохион байгуулагдах бөгөөд дэлхийн шилдэг 3500 гаруй тамирчин 16 спортын төрлөөр 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Италийн Альпийн үзэсгэлэнт бүс нутагт 20 жилийн дараа Өвлийн олимп эргэн ирж байна. “Милано Кортина - 2026” Өвлийн олимпын наадмын тасалбар захиалгын бүртгэл https://tickets.milanocortina2026.org/ вебсайт дээр 2025.01.15-ний өдөр эхэлсэн бөгөөд 2025.02.06-ний өдөр буюу нээлтийн ёслолоос яг нэг жилийн өмнө албан ёсоор зарагдаж эхэлж байна.
“Милано Кортина – 2026” нь түүхэн дэх хүйсийн тэнцвэрийг хамгийн ихээр хадгалсан Өвлийн олимпын наадам байх бөгөөд оролцогч тамирчдын 47 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хосын льюж чарга, холимог багийн скелетон чарганы төрлүүд нэмэгджээ.
Өвлийн паралимпын наадмын тухайд 2026 оны 03-р сарын 06-15-ний хооронд зохион байгуулагдах бөгөөд 600 гаруй тамирчид спортын 6 төрөлд 79 багц медалийн төлөө өрсөлдөх болно. Энэ үеэр өвлийн паралимпын наадмын 50 жилийн ой давхцаж байгаагаараа онцлогтой.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!