Б.Гончигсүрэн гурван арслан, нэг аваргыг давж түрүүлэн, хоёр байрны эзэн боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Энэ барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Улсын начин Б.Гончигсүрэн найм давж түрүүлэн, хоёр байрны эзэн болсон бол Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай долоо давж үзүүрлэн, 30 сая төгрөгийн шагнал хүртлээ.

Мөн шөвгийн дөрөвт шалгарсан Улсын арслан Б.Бат-Өлзий, Улсын харцага Э.Даш нар тус бүр 15 сая төгрөгийн эзэн боллоо.

Дашрамд, түрүү бөх Б.Гончигсүрэн өнөөдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай, Б.Бат-Өлзий, Улсын аварга О.Хангай нарыг буюу гурван арслан, нэг аваргыг давсан онцгой амжилтыг үзүүллээ.

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
 
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!