“Сэлэнгэ бодонс“ багийн эзэн Л.Наранбаатар SG APES багийг Дарханд дахин гал гарсан тоглолтоор өрсөлдөхийг урьжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 3 секунд

“Сэлэнгэ бодонс“ багийн эзэн Л.Наранбаатар SG APES багийг Дарханд дахин гал гарсан тоглолтоор өрсөлдөхийг урьжээ.

Хоёр баг өчигдөр улирлын өмнөх тоглолтоо хийж, өрсөлдөөнтэй тоглолтын эцэст SG Apes 76:73-аар хожил байгуулсан юм.

Тоглолтын эхнээс эцэс хүртэл хоёр багийн онооны зөрүү холдолгүй, шийдвэрлэх мөч хүртэл хэн нь ялах нь тодорхойгүй байлаа. Гэвч тоглолтын сүүлийн зургаан минутад NBA-ийн аварга Dwight Howard талбайд гарч, SG Apes-ийн тоглолтын хэмнэлд өөрчлөлт оруулж улмаар SG Apes баг ялалт байгуулсан.

Харин тоглолтын дараа Сэлэнгэ Бодонсын эзэн Л.Наранбаатар: П.Батсайхан захиралтай Шунхлай группийн хамт олон болон SG Apes багт баярлалаа.

NBA-ийн супер одыг Монголд авчирч, Монголын дэвжээнд тоглуулах гэдэг амаргүй ажил. Үүний цаана олон асуудлыг шийдэж, олон давааг давсан нь ойлгомжтой. Тиймээс Dwight Howard-ыг эх орондоо урьж, Монгол Улс, монголчуудын соёл, ёс заншил болон Монголын сагсан бөмбөгийг олон улсад таниулж байгаа нь өөрөө бахархах зүйл гэж бодож байна.

SG Apes баг биднийг урьж, нөхөрсөг тоглолт хийсэн нь зөвхөн Selenge Bodons багт зориулсан тоглолт байгаагүй. Bodons Academy-ийн гэр бүл, хөгжөөн дэмжигчид, фанатууд, мөн биднийг үргэлж дэмждэг спонсор, ивээн тэтгэгч, хамтран ажиллагчдад өгсөн хүндлэл гэж хүлээж авч байна.

Бид ч энэ хүндлэлийг хүндлэлээр хариулахыг хүсэж байна.

Тиймээс SG Apes багийг төрөлх Дархан хотдоо урьж байна. Дахин нэг сайхан тоглолт хийж, сагсан бөмбөг сонирхогчдод өрсөлдөөнтэй, үзүүштэй тоглолтыг хамтдаа хүргэе гэж хүсэж байна гэв.

Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их засаг кинг“ сургууль хувьсах зардал хүссэнийг О.Саранчулуун гишүүн БАТЛАВ
Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их засаг кинг“ сургууль хувьсах зардал хүссэнийг О.Саранчулуун гишүүн БАТЛАВ
 
Сүүлийн 24 цагт 15 хэргийг нөхөн илрүүлжээ
Сүүлийн 24 цагт 15 хэргийг нөхөн илрүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!