
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс яллагдагч В.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, суллахаар шийдвэрлэв.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас В.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах санал гаргасан байна. Гэвч шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримт, прокурорын санал болон өмгөөлөгч нарын тайлбарыг хэлэлцээд, өмнө нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилсан гэж үзжээ.
Иймд 2026 оны есдүгээр сарын 8-наас эхлэн цагдан хорих арга хэмжээг өөрчилж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй байна. Шийдвэрийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн 2026 оны есдүгээр сарын 7-нд гаргажээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!