АДУУНЫ ЭЗЭН Т.Тогтохбаяр: Л.Чинбатад дайруулсан 5 адууныхаа хохирлыг 40-50 сая төгрөг гэдгийг хэлүүлэхэд “Хохирлын үнэлгээ өндөр байна“ гэсэн

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 6 секунд

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт автомашинтай зорчиж явахдаа таван адуу мөргөж, өөрөө гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, осол есдүгээр сарын 1-ний 21:00 цагийн орчимд гарч, “Land Cruiser-300” маркийн автомашин зам дээр бэлчиж байсан таван адууг мөргөсөн бөгөөд Л.Чинбат өөрөө гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тэгвэл уг ослын улмаас таван адуугаа хорогдуулсан эзэн Т.Тогтохбаяртай бид утсаар холбогдож, хохирол болон хэргийн газрын нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Тухайн ослын талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

-2026 оны есдүгээр сарын 1-ний орой над руу хэд хэдэн дуудлага ирсэн байсан. Тэгээд осол гарсныг мэдсэн. Ослын газар очиход “Гацуурт” компанийн 2-3 ажилтан болон Цагааннуур сумын цагдаагийн алба хаагч байсан. Л.Чинбат захирал өөрөө байгаагүй. Сэлэнгэ аймгаас ажлын хэсэг ирж, хэргийн газарт хэмжилт хийсэн.

-Хэргийн газар Л.Чинбат байгаагүй гэж та хэллээ. Яагаад байгаагүй талаарх мэдээлэл байна уу. Мөн Л.Чинбатыг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар танд мэдсэн юм бий юу?

-Би уулзаагүй. Тэр талаар мэдэхгүй байна. Ослын газарт байгаагүй. Эмнэлэг явсан гэж байсан.

-Өөрөө тантай холбогдсон уу. Хохирлоо барагдуулсан уу?

-Өөрөө холбогдоогүй. Харин өчигдөр өмгөөлөгч нь надтай утсаар ярьсан. Намайг хэр их хохиролтой байгааг асуусан. Нийт хохирлоо 40-50 сая төгрөг гэж тооцож байгаа. Энэ талаараа нөгөө талд хэлэхэд "Хохирлын үнэлгээ өндөр байна" гэж хэлүүлсэн байна лээ. Одоо тэгээд хохирлоо л барагдуулж авмаар байна.

Дасгалжуулагч Ц.Хосбаяр спортод хориглосон бодис худалдсан болохыг шүүхээс тогтоожээ
Дасгалжуулагч Ц.Хосбаяр спортод хориглосон бодис худалдсан болохыг шүүхээс тогтоожээ
 
Clippers аваргын мөрөөдлийнхөө төлөөсөнд таван драфтын эрх болон 30 сая ам.доллар алдлаа
Clippers аваргын мөрөөдлийнхөө төлөөсөнд таван драфтын эрх болон 30 сая ам.доллар алдлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!