6 хүртэлх насны хүүхэд болон жирэмсэн эх, ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдэд томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Энэ жил улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор зохион байгуулж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор өмнөх жилүүдээс эрт буюу 9 дүгээр сарын 3-нөөс эхлүүлсэн. Энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлсэн байна.

Вакциныг 6 сартайгаас 6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдэд үнэ төлбөргүй хийнэ. Судалгаагаар 1–5 насны хүүхдийг вакцинд хамруулснаар томуугийн улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэл 75.2 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд 600 гаруй эрүүл мэндийн нэгжийн 1300 гаруй эмч, мэргэжилтэн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тиймээс вакцин хийлгэх цэг, цагийн хуваарийн мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой юм.

Honeymoon: Бид “Зүүд“ хэмээх Монголын анхны AI клиптэй дуугаа цацсан
Honeymoon: Бид “Зүүд“ хэмээх Монголын анхны AI клиптэй дуугаа цацсан
 
Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!