
Монголын Банкны Холбооноос банкны салбарын хагас жилийн тойм болон “Төсөв – Гадаад орчны шок” сэдвээр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МБХ-ны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар шатахууны нийлүүлэлтэд үүсэж болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэв. Тэрбээр Орос-Украины дайны нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны нийлүүлэлтэд хүндрэл үүсэж байгааг онцоллоо.

Украины хилээс 2500 км-ийн дотор байрлах шатахуун түгээх станцууд өмнө нь 5-6 баррель бол одоо 3-2 баррель болж буурсан байна. Мөн ОХУ-ын 89 мужаас 58-д нь шатахууны хязгаарлалт хэрэгжиж байгаа аж. Түүнчлэн ОХУ-д АИ-92, АИ-95 болон дизель түлшний үнэ 37 хувиар нэмэгдсэн талаар мэдээллээ.
Монгол Улсын эдийн засаг дизель түлшнээс ихээхэн хамааралтай. Тухайлбал, уул уурхай, хүнс, ачаа тээврийн салбарын үйл ажиллагаанд дизель түлш чухал үүрэгтэй. Тиймээс дизель түлшний нийлүүлэлт тасалдах, үнэ нэмэгдэх тохиолдолд эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг хэлэв.
Шатахууны хомсдол үүсвэл хөдөө орон нутгаас нийслэлд нийлүүлдэг махны тээвэр тасалдаж, улмаар мах болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй аж. Орос-Украины дайн одоогоор намжаагүй байгаа тул шатахууны нийлүүлэлттэй холбоотой гадаад орчны эрсдэл оны эцэс болон ирэх онд ч үргэлжилж болзошгүй гэдгийг гүйцэтгэх онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!