
Боловсролын Ерөнхий газраас сурах бичгийн хүртээмж, багшийн хомсдол зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр БЕГ-ын дарга Т.Ням-Очир сурах бичиг сургуулиудад оройтож очсон гэх асуудал болон сурах бичиг шинэчлэгдэх асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "2024.06.26-ны өдөр 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх болон бага ангийн боловсролын хөтөлбөр шинэчлэх шийдвэр гаргасан. Шүүхийн маргаанаас болоод 1-5 дугаар ангийн сурах бичиг шинэчлэгдээгүй. Оройтож хэвлэгдсэн. Одоо ашиглаж байгаа сурах бичгүүд энэ жил ашиглагдаад ирэх жилээс хүчингүй болно. Төсөв санхүүгийн нөхцөл байдлаас шалгаалаад сурах бичгийг сургуулиудад хүргэдэг түгээлтийн гэрээ цуцлагдсан. Одоо боловсролын газраар дамжуулж сургуулиуд өөрсдөө ирж авч байгаа. Үүнтэй холбоотойгоор сурах бичгийн нөхөн хангалт оройтож, хоцорч очсон" гэлээ.