Ц.Даваасүрэн салхины станцаас татгалзаж байснаа мэдэгдсэн бол Б.Найдалаа эрчим хүчний салбарын доройтлыг “Гацаасны гай“ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа "ОХУ-аас эрчим хүчний хараат байсан бол одоо Хятадаас хараат болох гэж байна. Намайг ЭХ-ний сайд байхад 500, 600 МВт-ын салхины станц барих санал орж ирэхэд Хятадаас хараат болохгүйн тулд би татгалзаж байсан" хэмээн ярьсан.

Тэгвэл салбарын сайд Б.Найдалаа үүний эсрэг "Гацаасны л гай даа, өөр юу байхав. Харамсалтай. Энэ ярилцлагад маш олон хоорондоо илт зөрчилтэй, ярьснаа тэр дор нь үгүйсгэсэн санаанууд ямар нэг утга логикгүй урсаж байна. Судлаачид, мэргэжилтнүүд үзэж дүгнэлт анализ хийнэ биз. Зорилго нь эрчим хүчний асуудлын гаргалгаа шийдэл биш зүгээр л гацаах, үгүйсгэх, мушгих бололтой. Монгол Улсад эрчим хүчний төслүүд яагаад гацчихдаг байсан нь, яагаад ийм хүнд байдалд орсон нь ойлгомжтой. Одоо Монгол Улс гацаж зогсохгүйгээр урагшилмаар байна" гэж байр сууриа илэрхийллээ.

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Хоёр байнгын хороо хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцүүлгийг хийнэ
Хоёр байнгын хороо хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцүүлгийг хийнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!