“Туулын хурдны замын ажил нь зогссон. Ажлын хэсгийн дүгнэлт гарч эцэслэсний дараа хэрхэх эсэх шийдвэр нь гарна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нийслэлийн удирдлагуудаас Туулын хурдны замын ажлын талаар тодрууллаа. Түүний асуултад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын (НЗДТГ) Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах "Туулын хурдны замын ажил нь зогссон. Ажлын хэсгийн дүгнэлт гарч эцэслэсний дараа хэрхэх эсэх шийдвэр нь гарна" гэлээ.

О.Алтангэрэл: “Эзнээ үзчих юм сан“ гэдэг шиг Хотын даргынхаа барааг нэг харчих юм сан, хөөе
О.Алтангэрэл: “Эзнээ үзчих юм сан“ гэдэг шиг Хотын даргынхаа барааг нэг харчих юм сан, хөөе
 
Ерөнхийлөгч Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалттай танилцана
Ерөнхийлөгч Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалттай танилцана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!