БЕГ-ын дарга Х.Тамир: Аравдугаар сарын 1-нд нэгдүгээр ангийн сурах бичиг 100 хувь ашиглалтад орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 23 секунд

Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчдад шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр сургалтын үйл ажиллагаа явуулна. 2-12-р ангийнхан хуучин сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээллэх мэдээллийг Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат өгч байсан.


Тэгвэл өнөөдөр Боловсролын яамнаас "Би сурагч боллоо" гарын авлагын талаар болон нэгдүгээр ангийн сурах бичгийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Ингэхдээ нэгдүгээр ангийн сурах бичгийн хангалтыг аравдугаар сарын 1-нд 100 хувьд хүргэнэ гэв.


БЕГ-ын дарга Х.Тамирын мэдээлснээр: "Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендер зарласан. Тендерийг зургаадугаар сарын 11-нд зарлаж долоодугаар сарын 27-нд нээсэн ч шаардлага хангасан компани байгаагүй тул дахин наймдугаар сарын 5-ны өдөр тендерийг нээсэн. Шалгаруулалт нөгөөдөр буюу энэ сарын 9-нд болно. Шаардлага хангасан байвал сурах бичгийг хэвлэх ажлыг эхлүүлж аравдугаар сарын 1-н гэхэд 100 хувь ашиглалтад оруулна" гэв.


Харин 2-5 дугаар ангийн сурагчид өмнөх жилийн хөтөлбөрөөр хичээллэж байгаа бөгөөд сурах бичгийн нөөц 100 хувь хангалттай байгаа юм байна.

Сурагчдын тоо сургууль бүрд харилцан адилгүй өөрчлөгддөг тул хүрэлцээ муутай сургуулиудад нөөцөөс сурах бичиг шилжүүлэн хуваарилах ажлыг үргэлжилж байгаа аж.
Мөн 6-12 дугаар ангийн сурах бичгийн түрээсийн нөөцөөр нийт хэрэгцээний 71 хувийг хангах боломжтой тооцоо гарсан байна. Үлдсэн хэрэгцээг нөхөхөөр 62 мянган багц сурах бичиг хэвлүүлэх тендер зарлаж, хэвлэх болон түгээх ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд ингэснээр нийт хангалтыг 85 хувьд хүргэхээр төлөвлөжээ.


Түүнчлэн зарим сургууль сурах бичгийг сугалаагаар олгосон гэх мэдээлэл, гомдол гарсан талаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат мэдээлэхдээ, ийм үйл явдал болсон гэх мэдээлэл үндэслэлгүй болохыг мэдэгдлээ.

ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж, ЗГ-ын тогтвортой байдлыг дэмжих тухай тогтоол гаргажээ
ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж, ЗГ-ын тогтвортой байдлыг дэмжих тухай тогтоол гаргажээ
 
хөгжлийн банк дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн “хөгжлийн бонд” хөтөлбөрийг эхлүүллээ
хөгжлийн банк дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн “хөгжлийн бонд” хөтөлбөрийг эхлүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!