
ЗГ-аас өргөн барьсан төсвийн тодотголыг байнгын хороод хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр Ерөнхий сайдын хамаарал бүхий "Их засаг кинг" сургуульд 3.5 тэрбум олгохоор төсвийн тодотголд тусгасан гэх асуудал олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир "Их засаг кинг", "Шинэ санаа", "Империал" зэрэг гурван сургууль Боловсролын яаманд хүсэлтээ өгсөн" гэх мэдээллийг өгсөн боловч "Их засаг кинг" сургууль хүсэлт гаргасан зүйл байхгүй гэж эл мэдээллийг няцаасан юм.
Харин өнөөдөр Сангийн сайд З.Мэндсайханы зүгээс "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 50 тэрбум төгрөгийг тусгаж оруулж ирсэн. Гэхдээ Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд төсөв хуваарилсан зүйлгүй гэж мэдэгдсэн юм. Тэгвэл байнгын хорооны гишүүдэд эл төсвийн тодотголын задаргаа очсон ба тус задаргаа дунд "Их засаг кинг" сургууль дурдагдсан байгаа талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун батлав.
Тэрбээр энэ талаар Tsahiur.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Гэрт ойр сургууль хөтөлбөрийн мэдээллийг Өргөдлийн байнгын хорооны гишүүд авсан. Их засаг кинг сургуульд 3.5 тэрбум, Эрдэм нова сургуульд 3.6 тэрбум төгрөгийг тусгаж оруулж ирсэн. Зургаан сургууль сонгосны хоёр нь энэ сургууль" гэсэн юм.
Үүнтэй холбоотой асуудлыг шалгуулахаар Ерөнхий сайд Н.Учрал АТГ-т хандлаа. Тэрбээр энэ үеэрээ "Миний хөгшин аав, ээж хоёрыг улс төртэйгээ бүү холбооч ээ. Надад нууж хаах зүйл байхгүй" хэмээлээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!