АУДИТЫН ДҮГНЭЛТ: Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь үнийн өсөлт, инфляцын дарамтыг “өдөөх“ ЭРСДЭЛТЭЙ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 37 секунд

Монгол Улсын энэ оны төсвийн алдагдал хоёр их наядыг аль хэдийнэ давсан тул Засгийн газраас төсвөө 1.4 их наядаар танаж, УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлээд буй. Өнөөдөр эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ.

Тэгвэл Үндэсний аудитын газраас төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Тухайлбал, төсвийн тодотголд орж буй голлох өөрчлөлтүүд нь урт, дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй нийцсэн эсэхийг үнэлжээ.

-Суурь тэтгэврийн өөрчлөлт нь урт хугацаандаа хүний хөгжил, нийгмийн хамгаалал, амьдралын баталгаа, орлогын тэгш бус байдлыг бууруулах чиглэлтэй нийцэх бол богино хугацаанд “Ахмад өрхийн орлогын бууралт, ядуурлын түвшин, хэрэглээний бүтэц, 435 мянган хүний дотор бодит дэмжлэг зайлшгүй шаардлагатай бүлгийн эзлэх хувь болон 2026 оны 11-12 дугаар сард бүх ахмадад олгохоор хугацааг 2 сар наашлуулна” гэж үзжээ.

Харин аудитаас “Урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн боловч богино хугацааны зорилт нь макро эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн тооцоо хангалтгүй” гэж дүгнэжээ.

-Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигдрүүлэх нь урт хугацаанд “Эрүүл мэнд, боловсролын чанар, хүний хөгжил, төрийн үйлчилгээний хүртээмжийг дэмжинэ” гэсэн бол богино хугацаанд “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зохицуулалтыг жигдрүүлж, салбар хооронд үүссэн цалингийн зөрүүг арилгана” гэжээ.

Тэгвэл аудитаас “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь үнийн өсөлтийн дарамт, инфляц нэмэгдэх эрсдэлтэй” гэж дүгнэсэн байна.

-“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөр нь алсдаа чанартай, хүртээмжтэй боловсролтой шууд нийцэх бол богино хугацаанд “Гэрт ойрхон сургууль - хамгийн сайн сургууль” арга хэмжээний хүрээнд 9.9 мянган суралцагч, 500 анги бүхий 22 сургуулийн байр түрээслэхээр тооцоолсон байна.

Гэвч энэ нь төсвийн зарлага тэлэхэд нөлөөлнө гэж аудитын байгууллагаас дүгнэжээ.

Мөн түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, эрчим хүчний талаар хэрэгжүүлж буй бодлого нь төсвийн зарлагыг тэлэхэд нөлөөлнө гэж дүгнэсэн байна.

Хүлэгүүдийн 22 жилийн түншлэл өндөрлөж, “Өмнөговийн Хүлэгүүд” болжээ
Хүлэгүүдийн 22 жилийн түншлэл өндөрлөж, “Өмнөговийн Хүлэгүүд” болжээ
 
ХХБ дэлхийн алдарт зураач Ромеро Бриттотой байгуулсан гэрээгээ дахин сунгалаа
ХХБ дэлхийн алдарт зураач Ромеро Бриттотой байгуулсан гэрээгээ дахин сунгалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!