
Ерөнхий сайдын хамаарал бүхий "Их засаг кинг" сургуульд 3.5 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгохоор төсвийн тодотголд тусгасан гэх асуудал олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Энэ мэдээллийг Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр няцааж мэдээлэл өгсөн байдаг. Харин үүсээд буй асуудалтай холбоотойгоор АН-аас Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой гомдлыг АТГ-т шалгуулахаар болж, улмаар 14:30 цагт мэдээлэл хийхээр болоод байсан юм. Харин үүнээс өмнө буюу 14:20 цагт Ерөнхий сайд Н.Учрал өөрийнх нь хамаарал бүхий “Их засаг кинг“ сургуультай холбоотой асуудлаар АТГ-т хандахаар болж буй талаараа мэдээлэл өгөхөөр болжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!