Хуурамч ам.доллараар “мөнгө өсгөх” санал тавьж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Амар хялбар аргаар мөнгө олох, богино хугацаанд мөнгөө өсгөх гэсэн хүсэл, сэдлээс үүдэн иргэд залилангийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр аяллын зорилгоор Монгол Улсад ирсэн гадаадын хоёр иргэн Монгол Улсын иргэнд хуурамч ам.доллар ашиглан мөнгө өсгөж, ашиг олох санал тавьжээ.

Тухайн иргэн уг санал нь хууль бус болохыг мэдэж, хүлээн авахаас татгалзсан байна. Гэсэн хэдий ч гадаадын иргэд зохиомол нөхцөл байдал үүсгэн, иргэнийг залилж түүнээс их хэмжээний мөнгө, үнэт эдлэл авчээ.

Улмаар хохирогчоос 90 орчим сая төгрөг буюу 250 мянган ам.доллар, мөн 10 орчим сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл авч, Монгол Улсын хилээр гарахыг завдсан байна.

Гадаадын хоёр иргэнийг Чингис хаан олон улсын нисэх буудалд саатуулан, уг үйлдэлтэй холбоотой хэргийг холбогдох байгууллага шалгаж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд хэн нэгэн мөнгийг тань өсгөж өгнө”, “богино хугацаанд хурдан, амархан мөнгөтэй болно гэх мэтээр санал тавьсан тохиолдолд сайтар нягталж, аливаа эрсдэлтэй саналыг хүлээн авахгүй байхыг анхаарууллаа.

Мөн богино хугацаанд өндөр ашиг амласан, мөнгө өсгөж өгөх нэрийдлээр хөрөнгө мөнгө, үнэт эдлэл авах зэрэг үйлдэл нь залилангийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

МАРГААШ: 16 хэм дулаан
МАРГААШ: 16 хэм дулаан
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!