
Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагч, 25 настай Ц.Л өнгөрсөн долоодугаар сард сураггүй алга болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, ар гэрээс нь хэвлэл мэдээлэлд энэ талаар ярилцлага өгөөд байсан. Түүнийг сураггүй болсноос хойш цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлсээр байжээ.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, эрэн сурвалжлах ажиллагааны явцад Ц.Л-н амийг хөнөөж, цогцсыг нь булсан болохыг тогтоосон бөгөөд хамт архи уусан этгээд нь энэ хэргийг үйлдсэн байжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!