Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Трампын шинжилгээний хариуг хариуцсан эмч нь мэдэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 49 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын коронавирусний шинжилгээний хариу сүүлийн хэдэн өдөр дарааллан сөрөг гарсан тухай түүний эмч Шон Колли мэдэгдлээ.

Шон Колли хэдний өдрүүдэд шинжилгээ авсан тухай дурдаагүй байна. Ерөнхийлөгчид халдвар илэрсэн тухай мэдээлснээс хойш Д.Трамп анх удаа сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа хүрээнд дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхээр Флорида муж улсыг зорьсон байна.

Түүнтэй хамт гэргийд нь халдвар илэрсэн тухай Д.Трамп долоо хоногийн өмнө “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Аравдугаар сарын 2-нд түүнийг Уолтер Ридийн нэрэмжит эмнэлэгт хүргэсэн бол 5-нд Д.Трамп эмнэлгээс гарч, Цагаан ордондоо эргэн иржээ.

Нийслэлд 39,9 тн түүхий нүүрс оруулахаар завджээ
Нийслэлд 39,9 тн түүхий нүүрс оруулахаар завджээ
 
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.