Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд 39,9 тн түүхий нүүрс оруулахаар завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийслэлийн авто тээврийн 8 товчоонд НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд 24 цагийн туршид хөдөө орон нутгаас түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэйгээр хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын явцад авто тээврийн шалган нэвтрүүлэх Хонхор, Эмээлт товчоогоор 2020 оны 10 дугаар сарын 05-12-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр 39.9 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлжээ.

Хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 4 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдууллаа.

Иргэн Та түүхий нүүрс, түлсэн, түлэхээр завдсан үйлдлийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж , агаар орчны бохирдлын эсрэг үйлсэд хүчээ нэгтгээрэй.

 

Хоёр иргэн малын эрэлд явж байгаад тогтоол усанд живж, амиа алджээ
Хоёр иргэн малын эрэлд явж байгаад тогтоол усанд живж, амиа алджээ
 
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.