УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.11.01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль болон тогтоолыэн төслийг хэлэлцэж буй.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: Бид сарын өмнө шинэ ЗГ-ын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. 14 мега төсөл, 14 реформыг хийнэ гэж яриад байгаа. Тэр ажлуудын дийлэнх нь зураг төсвийнхөө ажил дээр явж байгаа. Хичнээн их наяд төгрөгийн зардал гарахыг ч одоогоор мэдэх боломжгүй байна. Ямар ч байсан үүнийг эхлүүлнэ гээд УИХ баталчихсан. Одоо бид дундаас нь ухарч, дэгээ тавиад хоёрын хооронд ЗГ-ын үйл ажиллагааг доголдуулж санаа агуулсан байдлаар хандмааргүй байгаа юм. Хэрэв хасмаар байгаа бол бүр "тэг" гээд санаагаа хэлээд хасчихсан дээр шүү. ТЭЗҮ юмнууд нь тодорхой болоод ирэхээр магадгүй ЗГ-аас баталгаа гаргах төслүүд гарч ирж болзошгүй. Энэ 3.5 их наяд төгрөгийн бонд гаргах асуудал гадаад зээлийн өр 42.6 хувийн хязгаар дотроо байна гэдэг бидний төлөвлөлтөд орчихсон байгаа дүн. Гэтэл хоёрын хооронд ийм асуудалд санал гаргаж байгаа Г.Тэмүүлэн гишүүнд саналаа татаад авчих гэж хэлж л байсан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!