Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Г.Тэмүүлэн гишүүний бидэнд ойлгуулсан шиг төсвийн зардлыг танаж бас болохгүй юм билээ. Бидний тооцоолсноор 32 тэрбум төгрөг л хасах боломжтой гэж үзсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.11.01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Бид нар төсвийн зардлын ангиллыг эхний үед яг Г.Тэмүүлэн гишүүний ярьж байгаа шиг ойлгочихсон юм. Бид төсвийн зарлагын дэд ажлын хэсгийг Б.Түвшин гишүүнээр ахлуулж байгуулаад зарлагыг хянасан байгаа. Гишүүн маань 300 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг эргэж яръя гээд эргэж оруулж ирэхэд нь бид ярьсан. Тэнд нь сумын халаалт хүртэл явж байх шиг. Бидэнд юу гэж ойлгуулсан гэхээр энд баахан хэвлэлийн зардал, янз бүрийн юм явж байгаа гээд л хэлж байсан. Тэгээд энэ нь замбараагүй өгчихсөн юм байна гэсэн чинь тэр нь гуравхан тэрбум төгрөг байлуу яалаа. Ер нь Б.Түвшин гишүүнээр тайлбарлуулчихвал зүгээр байх. Үндсэндээ бид бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлаас 32 тэрбум төгрөгийг хасаж болох юм байна гэж үзсэн. Бусдыг нь танья гэхээр болохгүй юм билээ. Тиймээс Г.Тэмүүлэн гишүүний гаргасан саналаар салбаруудын зардлыг 30 хувиар хасвал доголдол үүсэх юм билээ.

Нас барагсдын мэдээллийг зарж, хахууль авдаг байсан гэх 103-ын эмч нарын шүүх хурал ХОЙШЛОВ
Нас барагсдын мэдээллийг зарж, хахууль авдаг байсан гэх 103-ын эмч нарын шүүх хурал ХОЙШЛОВ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.