Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс аймаг, цэрэг, сумын цолтой хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Наймын даваанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуун, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, Улсын начин Б.Түвшинтөгс нар тунан барилдаж, Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Батчулуун найм даван түрүүлж, Улсын начин Б.Түвшинтөгс долоо даван үзүүрлэлээ.
Ч.Батчулууны тухайд, ийнхүү нийслэлийн ойн барилдаанд 5 жилийн дараа хоёр дахь удаагаа түрүүлж буй нь энэ аж.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!