УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Төсвийг дагаж орж ирсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн албан татварын тухай хуулиудыг хэлэлцэх шаардлагагүй гэж Төсвийн байнгын хороогоор шийдвэрлэсэн. Энэ саналыг гаргасан хүн нь би.
Учир нь Хэний юуг чөлөөлөхийг Сангийн сайдын дур зоргоос хамаарч шийдэх гээд байна. Энэ бол АВЛИГА болно. Татвар чөлөөлөх нь УИХ-ын хэнтэй ч хуваалцдаггүй ОНЦГОЙ БҮРЭН эрх. Энэ эрхээ Засгийн газарт өгчихөөд байна" гэх байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!