Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо яг одоо Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Хуулийн төслийг дэмжиж байгаа. Манайх чинь ядуу улс шүү дээ. Түүхий нүүрсээ зарахаас хэтрэхгүй, дэлхийн геополитик, эдийн засгийн интеграцад ч орж чаддаггүй. Ураны төсөл хөдөлснөөр орох суурь тавигдах байх. Сүүлийн 20-иод жил яригдаж байгаа асуудал. Урьд нь Ураны лиценз нэг компанид олгосон төр нь өөрөө хулхидаад ОУ-ын шүүх дээр 70 сая ам.долларын нөхөн төлбөрт ороод түүнийгээ төлж байсан. Эргээд Урантай холбоотой үүх түүхийг сөхөхөөр ичмээр олон зүйлүүд бий. Гэхдээ мэдэхгүй зүйлүүд бас байна. Адаглаад цөмийн энерги, технологи, олборлолтын горимуудыг мэддэг УИХ-ын гишүүд лав байхгүй байх. Ер нь Монголд боловсон хүчин бодлогоор хэр бэлтгэгдсэн байгаа юм. Цөөхөн хэдэн эрдэмтэн, судлаачид байдаг. Хэрэв чухал салбар гэж харж байгаа бол цаашид боловсон хүчний бодлогоо эргэж харах л ёстой" гэв.
Сэтгэгдэл (13)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!