Г.Тэмүүлэн: Эрүүл мэнд, боловсролын салбарынхаас бусад яамдын бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлыг 30 хувиар хасах санал гаргаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.11.01-ний баасан гарагийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж буй.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Төсвийн байнгын хорооны хуралдаанд миний бие Эрүүл мэнд, Боловсролын салбараас бусад салбарын бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлыг 30 хувиар бууруулах санал гаргасан. Улсын төсвийн алдагдлыг бууруулж, үр ашиггүй зардлаа танах ёстой. Улсын төсөвт тусгасан 35.8 их наяд төгрөгийн зардал байгаагаас 1.9 их наяд төгрөг нь бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардал буюу нийт төсвийн 5 хувийг эзэлж байна. Тоо худлаа ярьдаггүй. 2017 онд 324 тэрбум төгрөг байсан бусдаар гүйцэтгүүлэх үйлчилгээний зардал өнөөдөр 6 дахин нэмэгдэж, 1,9 их наяд төгрөг болсон. 2023 онд баталсан төсөвт бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардал 957 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр хоёр дахин нэмэгдсэн байна. Гурван жилийн дотор нэг их наядаар нэмэгддэг зардал гэж юу байсан юм. Төсвийн сахилга бат гэдэг зүйл алдагдсан.

Ч.Лодойсамбуу: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн.  “Илт худал мэдээлэл тараах“ гэдэг заалтыг авч хаях ёстой
Ч.Лодойсамбуу: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. “Илт худал мэдээлэл тараах“ гэдэг заалтыг авч хаях ёстой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!