УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 2025 оны төсвийг баталсны дараа хуулийн төсөл боловсруулахаас өргөн барих, батлах хүртэлх шатны хугацааны асуудалд бүх шатны байгууллагын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулна. Ирэх оноос ЗГ-ын 2024 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг УИХ-д өргөн барих төслүүдийн цаг хугацааны интервалыг зөв болгохгүй бол хоорондын уялдаа холбоо сул байгаагаас үүдэж, УИХ, ЗГ-ын үйл ажиллагаа уялдаж явахгүй байна. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө том зургийг нь гаргаж авах хэрэгтэй байгаа. Тухайлбал 9 дүгээр сарын нэгний дотор төсөв өргөн барьж байгаа. Гэтэл 10 сарын нэгэн хүртэл хэлэлцэж чадахгүй байгаа байдал ажиглагдаж байна. Мөн энэ хүрээнд төсвийн жилийн хугацаатай холбоотой асуудлыг Үндсэн хуульд нийцүүлж хөндөж ярих нь зүйтэй гэж тал талаас санал солилцож байгаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!