Х.Нямбаатар: Энэ жил арай гэж зассан замыг дур мэдэн сэтэлжээ. Хувь, хувьсгалгүй ажлаа сэтгэлээсээ хиймээр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

"Рутан" ХХК нь аравдугаар сарын 19-ний өдөр Зоригийн гудамжны авто зам, ХХБ-ны зүүн талын авто замыг зөвшөөрөлгүй сэтлэн дулааны шугамын ажил гүйцэтгэснээс үүдэн авто замд эвдрэл үүссэн. Үүссэн асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Рутан” ХХК-д зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаа нийслэлээс мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Хотын төвийн 2А магистраль гэх дулааны үндсэн том шугам бий. Үүнийг засаж сэлбэх ажил дуншиж, дуншиж энэ жил яам тамгагүй хөдөлж байж арай гэж хийсэн. Гэтэл ажил гүйцэтгэж байгаа газрууд ном журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн зам сэтэлж, ажил хийсэн болоод нөхөн сэргээлт хийлгүй орхисноос ийм асуудал үүслээ. Зарим хэсэг нь ажил хийх гээд зүтгээд байдаг. Бид нэг л хотод ажиллаж амьдарч байгаа. Гэтэл газар дээр нь ажил хийж байгаа хэсэг нь ийм хүний сэтгэлээр хандаад байх юм. Хариуцлага нэхнэ. Гүйцэтгэсэн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэнэ. Ер нь хувь, хувьсгалгүй ажил хийхдээ сэтгэлээсээ хиймээр байна" гэв.

Ерөнхий сайд боомтын асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай мэтгэлцсэнгүй. Оронд нь АН-ын дарга Лу.Гантөмөр мэдээлэл өглөө
Ерөнхий сайд боомтын асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай мэтгэлцсэнгүй. Оронд нь АН-ын дарга Лу.Гантөмөр мэдээлэл өглөө
 
Ч.Лодойсамбуу: Төсөв задалж, эрх ашгаа шингээх гэсэн ЛОББИ бүлэг яваад байна гэж сонссон. Монгол төрийг битгий доромжил гэж хэлье
Ч.Лодойсамбуу: Төсөв задалж, эрх ашгаа шингээх гэсэн ЛОББИ бүлэг яваад байна гэж сонссон. Монгол төрийг битгий доромжил гэж хэлье
Сэтгэгдэл (42)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!