Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2022 онд гэртээ нас барсан иргэдийн мэдээллийг 103-ын удирдах албан тушаалтнууд буяны байгууллагынханд зардаг гэх жигшүүрт хэрэг гарч байв. Тодруулбал, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг АТГ-аас есдүгээр сарын 20-нд прокурорт шилжүүлсэн байдаг.
Тэгвэл хоёр жил шалгасны эцэст Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг энэ баасан гарагт /2024.11.01/ хэлэлцэхээр товложээ.