О.Номинчимэг: Б.Пүрэвдорж гишүүн үргэлжилж байгаа ажлаас төсөв авч шинэ ажил эхлүүлнэ гээд дэг зөрчиж дахин санал хураалгалаа. Ийм ч УИХ-ын дэд даргатай байх гэж

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.11.01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй.

Тодруулбал, ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд Байнгын хороодоос зарчмын зөрүүтэй 52 санал гарсан бөгөөд УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 25 саналыг хэлэлцсэн билээ. Харин өнөөдөр зарчмын зөрүүтэй үлдсэн саналуудаар санал хурааж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Ах нар одоо болимоор байна. АН-ын Б.Пүрэвдорж гишүүн үргэлжилж байгаа ажлаас төсөв авч шинэ ажил эхлүүлнэ. Тэр нь өчигдөр санал хураалтаар дэмжигдээгүй байхад Тамгын газраас дэг байхгүй ээ гээд байхад дэг зөрчин маасайж байгаад дахин санал хураалгалаа. Ийм ч УИХ-ын дэд даргатай байх гэж" гэв.

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг энэ сарын 28-нд товлолоо
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг энэ сарын 28-нд товлолоо
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!