УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй.
Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр: Төсвийн орлого, зарлага өсөж байгаа. Гэхдээ тэнцвэржүүлсэн зарлагаа орлогоос 1.9 их наяд төгрөгөөр багаар тооцоолж тусгасан. Тиймээс Монгол Улсын төсөв ашигтай батлагдаж байгаа. Ер нь бол энэ их тэлэлт Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхийн төлөө л байгаа. Үндсэндээ 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотод хийж байна. НИТХ-аар батлагдаж байгаа төслүүдийг бид анхаарах ёстой. Энд мөнгө тавиад байдаг, тэнд ажил явах л ёстой.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!