Өнгөрсөн шөнө /2024.10.26-27/ Дархан-Уул аймгийн "Yak" зочид буудалд сагсанбөмбөгийн нэр бүхий тамирчид зодолдсон тухай мэдээлэл цахим орчинд гараад байгаа.
Тодруулбал, МСБХ-ны Дээд лигийн "Сэлэнгэ Бодонс" багтай 3 жилийн хугацаатай 450 сая төгрөгийн гэрээ байгуулаад байсан А.Базаргүр баяраа тэмдэглэж, архидан согтуурсан үедээ "ТЛЖ" багийн залуу тоглогчийг зодсон талаар эх сурвалж мэдээллээ.
Тэгвэл Дасгалжуулагч С.Тулга дээрх үйл явдлын талаар өөрийн цахим хуудаснаа "Байж болохгүй онцгүй зүйлс болсон байна. Яг л Солонгос кино шиг арай хэтэрсэн үйлдэл болжээ. Гэхдээ манай ганцхан залуу "Бодонгууд"-д, Кунфу Панда хийж үзүүлсэн байна. Өөрсдөө эхэлчхээд одоо цагдаа сэргийлэх гээд дэмий биз дээ" гэх байр суурийг илэрхийлжээ.
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!