Өнөөдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон ирэх оны төсвийн төсөлтэй холбоотойгоор хэвлэлд мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэр тэрбээр "Зарчмын зөрүүтэй санал гэдэг дээр гишүүд нэмж хэрэгцээгүй зарлага оруулж ирсэн. Би намын бүлгийн анхны хуралдаан дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэхэд байр суурь илэрхийлэхэд надад гишүүдээс дарамт ирсэн. Төсөв хэлэлцэхэд чуулган дээр хүртэл Н.Учрал сайд над руу дайрах жишээний. Би энд хулгай хийх гэж орж ирээгүй шүү. Надад өөрийн гэсэн үнэт зүйл, зарчим бий" гэсэн юм.
Тэгвэл түүний илэрхийлсэн байр суурьд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тайлбар хийжээ. Ингэхдээ "ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах үеэр МҮХАҮТанхимыг урьж ажиллуулж саналуудыг нь тусгасан байтал санал аваагүй гээд байхаар нь Д.Энхтүвшин гишүүнээс асуусан асуулт маань дарамталж байгаа мэт санагдсан бололтой. Төсөв хэлэлцэх үеэр Д.Энхтүвшин гишүүнийг би дарамтлах байтугай нэг үг ч солиогүй. Чуулган, байнгын хороогоор ч бид хоёрт зөрчилдсөн зүйл огт үгүй. Цаашид харин чуулган, байнгын хорооны хуралдаанд Д.Энхтүвшин гишүүнээс асуулт асууж болохгүй юм байна. Их эмзэг хүн бололтой. Би ер нь хүн бүртэй найрсаг сайхан харилцаж нөхөрлөж явдаг гэдгийг бүгд мэднэ дээ" гэлээ.