Д.Амарбаясгалан: Байнгын хорооноос “хуулийн зөрчилтэй“ гэж үзэн дэмжээгүй дүгнэлтийг УИХ-аар орж ирэхэд гишүүд зориуд кнопдоо гар хүрэхгүй унасан саналыг “босгож“ байгаа тохиолдол гарч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.11.01-ний баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд Байнгын хороодын гаргасан зарчмын зөрүүтэй нийт 52 санал гарснаас өнөөдөр үлдсэн 24 саналаар санал хураах юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд мэргэжлийн байнгын хороодоос оруулж ирсэн санал дүгнэлтийг дэмжих эсэхээр санал хураалт явагдаж байгаа. Мэргэжлийн Байнгын хорооноос зарим санал нь төсөв хооронд зохицуулалт хийх боломжгүй эсвэл тодорхой хуулийн зөрчилтэй байна гэдэг үндэслэлээр байнгын хороо дэмжээгүй гэсэн дүгнэлт гарч ирсэн байгаа. Гэтэл УИХ-д энэ санал нь орж ирэхээр гишүүд кнопдоо гар хүрэхгүй байх замаар унасан саналыг босгож байгаа үйлдлүүд нь хуулийн зөрчил үүсгэж байна гэдэг асуудал яригдаж байгаа. Салбар хоорондын төсвийг Байнгын хороонд санал гаргачхаад ЗГ-аас сайр суурийг нь сонсолгүйгээр хооронд нь гүйлгэж байгаа байдал ч гэсэн асуудал үүсгэж байна гэж яригдсан.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд “төлбөрийн үлдэгдэлгүй“ гэр хорооллын хэрэглэгчид хамрагдана
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд “төлбөрийн үлдэгдэлгүй“ гэр хорооллын хэрэглэгчид хамрагдана
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!