Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн сар шинийн баяраар БИТҮҮН тасарсан бол энэ удаад ШИНИЙН НЭГЭН тасарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ирэх сар шинийн баяраар хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тасарч байгаа талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбат мэдээллээ. Тэрбээр ТМ телевизэд өгсөн ярилцлагадаа "Өнөө жил илүү сартай өвөл болох учраас хаврын тэргүүн сарын эхний өдөр 3-р сарын 1-нд таарч байгаа.

Гэхдээ сарны тооллоор 24 одонд сар өнжөөд явдаг. Нэг өдөр байхгүй болно гэдэг бол тэр одны оронд сар өнжөөд, дараагийн өдрийнх нь харагдахгүй болохоор тэр өдрийг хасагдсан гэж хэлдэг. Хэдийгээр шинийн нэгэн тасрах хэдий ч Монгол түмэн уламжлалаа дагаад, шинийн нэгнээ тэмдэглэн өнгөрүүлнэ" гэлээ.

Сануулахад, "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баяраар битүүн тасарсан байдаг.

БНСУ-ын “Гэр бүлийг дэмжих төв“-ийн загвараас суралцана
БНСУ-ын “Гэр бүлийг дэмжих төв“-ийн загвараас суралцана
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.