Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд гал түймрийн 4 дуудлага бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд


Өчигдөр буюу аравдугаар сарын 31-ны өдөр Улсын хэмжээнд гал түймрийн 4 дуудлага бүртгэгджээ.

  • Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Н-ын эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Төв аймаг, Баян сум Цавчир 3 дугаар баг боодлын өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагын 10:12 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн "Beiben North Benz, ND4250" загварын ачааны автомашины чиргүүл, боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн И-ийн эзэмшлийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Өмнөговь аймаг, Даланзадгад сум 6 дугаар баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 20:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 5 ханатай гэрийн 2x3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Иргэдийн авсан зээл жилийн дотор 7 их наядаар нэмэгдэж, 21 их наяд төгрөгт хүрчээ
Иргэдийн авсан зээл жилийн дотор 7 их наядаар нэмэгдэж, 21 их наяд төгрөгт хүрчээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.