Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2024.11.01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль болон тогтоолыэн төслийг хэлэлцэж буй.

Тодруулбал, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх саналыг гаргасны дагуу Байнгын хороодын гаргасан санал дүгнэлтийг үндэслэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүллээ.

Хуулийн төсөлд дараах онлцох өөрчлөлтүүд тусаад буй:

  • Цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглохоор хуулийн төсөлд тусгасан.
  • Төрийн эзэмшлийн хувь хэмжээг Монгол Улсын эдийн засагт үр ашигтай байх хувилбараар Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөр өөр хувилбараар тогтоож болохоор төсөлд тусгажээ. Тухайлбал бүтээгдэхүүн хуваах гэрээ, АМНАТ-ыг өсөн нэмэгдүүлэх гэх мэт дан ганц 34 хувийг төр эзэмших биш өөр хувилбаруудыг нээлттэй болгож байна.
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг төрийн дансанд байршуулах, холбогдох журмыг Засгийн газар батлах, хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг 20 хүртэлх жил болгон өөрчлөхөөр оруулжээ.
  • Цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн ураны хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байхаар тусгасан байна.
  • Улсын Их Хурал цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоох тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор төсөлд тусгажээ.
МВХ-ны Үндэсний дээд лигийн шинэ улирал эхэллээ
МВХ-ны Үндэсний дээд лигийн шинэ улирал эхэллээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд МАРГААШ ТОДОРНО
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!