УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2025 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй саналуудад санал хураав. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд хандаж "Сайд нар оруулж ирсэн төслийнхөө эсрэг санал өгөөд байна. Э.Одбаяр, Б.Дэлгэрсайхан, С.Бямбацогт нар. Өөрсдөө хариуцлагагүй хандчихаад, УИХ-ыг буруутгаж болохгүй
Зарим хүмүүс огт ГОРИМЫН САНАЛ гаргаж болохгүй гэсэн ойлголттой, улс төр хийгээд явж байна. ГОРИМЫН САНАЛ гаргалаа гэж шүүмжилж буй гишүүн орж ирж 10 минут суучхаад л нэг ч удаа ДЭМЖСЭН САНАЛ өгдөггүй. Тэгчихээд "ГОРИМЫН САНАЛ гаргалаа" гэж олон юм яриад явж байна" гэж анхаарууллаа.