Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн хөтөлбөрийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэр болгож ирэх онд зорилтот бүлгээ орон сууцжуулахаар болсон билээ. Ипотекийн зээлд өнгөрсөн хугацаанд 8.9 их наяд төгрөг зарцуулж, 130 мянган өрхөд олгосон байдаг байна. Тодруулбал, 2023 оны байдлаар 996.9 мянган өрхийн 71 хувь нь орон сууцгүй байна.

Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Дэлхийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн амины орон сууц нэмэгдүүлэх боломжийн талаар судалгааг хийлгэжээ.

Цаашдаа ипотекийн зээлийг дан ганц өндөр орон сууцанд зарцуулах биш хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй иргэд рүү тодорхой хувийг чиглүүлэх юм.

Мөн орлогод нийцсэн хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрт анх удаа байр авч байгаа залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл зэрэг зорилтот бүлгийг хамруулах аж.

Ирэх жилүүдэд ипотекийн санхүүжилт, зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, амины орон сууцны стандартыг шинэчилж үл хөдлөх хөрөнгө болгох боломжийг бүрдүүлэх, шаардлагатай дэд бүтэц, цахилгаан хангамжийг нэмэгдүүлж, аймаг, орон нутагт олгох ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн хөтөлбөрийг ганцхан Монголбанканд даатгачихсан, нэгдсэн бодлогогүй байсан учир бүрэн үр дүнд хүрээгүй.

Цаашид төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагуудтайгаа хамтран нэгдсэн бодлого, санхүүгийн бүтээгдэхүүнийг стратегийн хувьд боловсруулж, өрх бүрийн өөр өөр хэрэгцээ, шаардлагад нийцсэн орон сууцтай болгохоор журам боловсруулах аж.

Улсын хэмжээнд гал түймрийн 4 дуудлага бүртгэгджээ
Улсын хэмжээнд гал түймрийн 4 дуудлага бүртгэгджээ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.