МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг энэ сарын 28-нд товлолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг 2024 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр “Уран Ган-UG Palace Event Hall”-д зохион байгуулахаар товлолоо.

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй.

МҮХАҮТ-ын дүрмийн 4.2.1-т зааснаар танхимын гишүүн нь харьяалагдах танхимын удирдах байгууллагыг сонгох ба түүнд сонгогдох, 4.2.2-т зааснаар Үндэсний танхимын Их хуралд оролцож хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрх, үүрэгтэй юм.

Б.Жавхлан: ЗГ-ын бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлыг 30 хувиар хасвал хувийн секторт очих төлбөр, хөрөнгө оруулалтаас л хасаж байна гэсэн үг шүү
Б.Жавхлан: ЗГ-ын бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлыг 30 хувиар хасвал хувийн секторт очих төлбөр, хөрөнгө оруулалтаас л хасаж байна гэсэн үг шүү
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!