Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хайнаньд амиа алдсан О-ын гэр бүл нь тус улсад очиж, хэргийг БНХАУ-ын цагдаагаас шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид БНХАУ-ын Хайнаньд явж байгаад нэг нь өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг аравдугаар сарын 22-нд гарсан. Ямартай ч эх сурвалжийн мэдээллээр талийгаач нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга О байжээ.

Уг хэргийг БНХАУ-ын цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас талийгаачтай хамт явсан хүмүүст гэрчийн мэдүүлэг өгөхөд туслалцаа үзүүлэх зэрэг хуулийн хүрээнд бүхий л ажилд тусалж байна гэх мэдээллийг өглөө.

Хамт явсан хүмүүс нь талийгаачийг амиа хорлосон гэж мэдүүлэг өгсөн гэх албан бус мэдээлэл байна. Талийгаач гадны нөлөөтэй нас барсан эсэхийг цагдаагийн байгууллага, шүүхээс эцэслэх юм.

ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.