Японы ТBS телевизийн сувгаар цацагдсан даруйдаа үзэгчдийг хуйлруулсан VIVANT олон ангит кино гол үйл явдал зохиомол Балка улсад өрнөх бөгөөд Улаанбаатар, Дархан, говьд зураг авалтаа хийж, бодит эффект болон компьютер график ашиглан Балка улсыг харуулсан байдаг. Түүнчлэн уг кинонд Монголоос жүжигчин Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр болон Х.Нандин-Эрдэнэ охин дүр бүтээсэн билээ.
Тэгвэл VIVANT олон ангит кино Токио хотноо болсон "Tokyo Drama Awards 2024" арга хэмжээнээс олон ангит жүжгийн төрөлд Гран При шагналын эзэн болжээ. Уг арга хэмжээ нь 17 дахь удаагаа зохиогдож байгаа ба уг шагналыг Японы Продюсеруудын холбоо, Японы Телевизүүдийн холбооны продюсеруудын саналаар сонгож олгодог ажээ. VIVANT-д тоглосон манай монгол жүжигчид, орчуулагч, жолооч, арын албанд ажилласан бүх хүний хичээл зүтгэлийн үр дүн дахин нэг шагнал авчээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!