Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг СУЛЛАЖЭЭ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг энэ сарын 24-ны өдрийн 18.00 цагийн үед АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, түүнийг ЭХТА-ийн 22.1.3 дах хэсэг зааснаар хэрэг үүсгэн шалгаж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байдаг. Тус зүйл ангид “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон" гэж заасан юм.

Тэгвэл 48 цагийн хугацаа өнөөдөр дуусч, түүнийг сулласан байна.

Сануулахад, Н.Баяртсайхан нь "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан. Улмаар түүнийг Монгол ирсэн даруйд нь АТГ-аас хойшлуулшгүйгээр баривчилсан гэх мэдээлэл бий. Н.Баяртсайхан нь УИХ-ын гишүүн болон Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм. Мөн тэрбээр 2016 оноос хойш 2019 хүртэл Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 6 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 6 хэм дулаан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!