Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Монгол Улсын үндсэн хуулийн 54.1-д "Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ" гэж заасан байдаг. Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ил тод байна" гэснийг үндэслээд Ч.Лодойсамбуу миний бие иргэний хувиар нийслэлийн ЭХДЗШШ-д Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж байна.
Би "Н.Өнөрцэцэгийг сулла. Хэлмэгдүүлж байна" гэдэг мэдэгдэл хийгээгүй. Хийж байгаагүй. Хийхгүй. Шаардлагатай тохиолдолд нууцын баталгаанд гаргаад ажиглагчаар суумаар байна. Өнөөдрийг хүртэл би шүүх засаглалыг хамгаалж ирсэн. Гэхдээ яг одоогийн байдлаар бол эргэлзэх сэтгэгдэл төрж байна. Нууцад хамаарсан материалыг нууцыг хадгалах үүрэгтэй этгээд алдсан. Тэрийг олж авсан, хадгалсан, дамжуулсан гээд бүгд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл ганцхан хүн хариуцлага хүлээгээд одоо шоронд байна. Н.Өнөрцэцэг сэтгүүлчид олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Би ч өөрөө хэлдэг байсан. Гэхдээ Монгол Улс "Арай дэндлээ, хэтэрлээ" гэдэг байдлаар эрүү үүсгээд, хэрэг тохоод явчихдаг болж байгаа юм биш биз дээ. Тиймээс би иргэнийхээ хувиар, сэтгүүлчийн хувиар орж үзмээр байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!