Ч.Нарантуяа: Ирэх саруудад эмч нарын цалинг тавьж чадахгүйд хүрнэ. Учир нь даатгалын сан хоосорчихсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа:

-Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гажуудлыг засахыг шаардаж байна. Өнөөдөр гүйцэтгэлийн санхүүжилтээр санхүүжиж байгаа төлөөлөн удирдах зөвлөлтэй 10-хан эмнэлэг бий. Бусад нь ТУЗ-ийг сонгоогүй, томилоогүй ажиллаж байна. Ирэх 11-12 сард эмнэлгийн ажилтнуудын цалинг тавьж чадахгүйд хүрнэ. Учир нь даатгалын сан хоосорчихсон. Тиймээс банкуудад өгөөд дампууруулчихсан эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгийг хурдхан буцаан байршуулах, төрөөс эрүүл мэндийн даатгалыг хариуцдаг даатгуулагчдын даатгалын мөнгийг нэг хувиар нэмээч ээ.

Тэгвэл эрүүл мэндийн даатгалын сан тодорхой хэмжээнд мөнгөтэй болж эмч сувилагч нар цалингаа цагтаа авна. Эмч нар ээлжийнхээ амралтын мөнгийг авч чадахгүй амарч байна гээд бод л доо. Эмч, ажилтнууд хөдөлмөр хамгааллын иж бүр нормын хувцсаар хангагдах ёстой. Гэтэл гүйцэтгэлийн санхүүжилтээр цалингаа өгч чадахгүй байгаа юм чинь ажилтнуудыг хувцсаар хангах зардал байхгүй. Эмнэлгээс эмч нарт гадуур өмсөх халаадыг л өгдөг.

Гэтэл тэрхүү мөнгө нь чанартай халаад авахад хүрдэггүй учраас эмч ажилтнууд цалингаасаа тодорхой хэмжээг нэмж халаад авдаг. Ажлын хувцас буюу гутал, эмнэлгийн углаашийг ажилчид дандаа өөрсдөөсөө авдаг.

Улсын төсөвт угаасаа суудаггүй юм байна лээ. Тиймээс иж бүрэн нормын хувцастай болгох зардлыг 2025 оны улсын төсөвт суулгахыг шаардаж байна. Тэгэхээр санхүүжилтийн гажуудлаас гаргахын тулд төрөөс нэгдсэн бодлогоор тодорхой арга хэмжээ авч шийдвэрлэх хэрэгтэй.

Энхийг сахиулагчдын ээлжит цуваа Өмнөд Суданыг зорилоо
Энхийг сахиулагчдын ээлжит цуваа Өмнөд Суданыг зорилоо
 
ХӨСҮТ:  Шаардлагагүй бол олон нийтийн газар бага насны хүүхдийг бүү дагуулж яв
ХӨСҮТ: Шаардлагагүй бол олон нийтийн газар бага насны хүүхдийг бүү дагуулж яв
Сэтгэгдэл (34)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!