Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Тулга дасгалжуулагч А.Базаргүр, Б.Мөнхбилэг нартай холбоотойгоор цагдаад гаргах гэж байсан гомдлоо татжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд

TLG-13 багийн дасгалжуулагч С.Тулга "Сэлэнгэ бодонс" багийн тоглогч А.Базаргүр, Б.Мөнхбилэг нарт гомдол гаргах гэж байгаа талаар өчигдөр /2024.10.29/ мэдээлсэн. Тодруулбал, "Монголын сагсан бөмбөгийн холбооноос аравдугаар сарын 26-нд үндэсний дээд лигийн тоглолтыг Дарханд зохион байгуулсан. Уг тоглолтын дараа аравдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө "Сэлэнгэ бодонс" багийн тамирчин Б.Мөнхбилэг, А.Базаргүр нар нь согтуудаа TLG-13 багийн залуу тоглогчдыг дарамталсан цохиж зодож бүлэглэн танхайрсан гэх хэрэг гарсан.

Тэгвэл Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт гаргах гэж байсан уг гомдлоо Yes TLG баг эргүүлж татсан байна.

TLG-13 багийн дасгалжуулагч С.Тулга өөрийн цахим хуудаснаа "Монголын 3х3, 5х5 сагсан бөмбөгт ийм мундаг сэтгэлтэй ирсэн мундаг багийн эзнийг бодоод цагдаад өгөх гэж байсан гомдлоосоо YES TLG Pro Basketball Team баг тамирчид татгалзаж байна. Багийн эзэндээ тэр хоёр залуу мөргөж баярлаж яваарай" гэжээ. "Сэлэнгэ бодонс" багийн эзэн нь Л.Наранбаатар юм.

Үүнтэй холбоотойгоор Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигээс өчигдөр "Лигийн тэмцээний 2024-2025 оны улиралд Сэлэнгэ бодонс багаас тоглуулахаар Б.Мөнхбилэгтэй байгуулсан гэрээг цуцлах, С.Тулгын гаргасан гомдол цагдаагийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдэж А.Базаргүр, Б.Мөнхбилэг нар нь гэм буруутай нь тогтоогдвол багтай байгуулсан гэрээг цуцалж, багт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх" шийдвэрийг гаргаж байв.

Тэгэхээр TLG-13 баг гомдлоо татсан учраас дээд лигийн дээрх шийдвэр хэрэгжихгүй бололтой.

Түүнчлэн Монголын сагсан бөмбөгийн холбооноос А.Базаргүр болон Б.Мөнхбилэг нарыг 6 тоглолт өнжүүлэх, нэмээд тус бүр 1 сая төгрөгөөр торгох, "Сэлэнгэ бодонс" багийг 6 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Торгуулиа төлсөн тохиолдолд тоглолтод оруулах боломжтой гэсэн учраас "Сэлэнгэ бодонс" баг торгуулиа төлсөн байна.

Сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө, тамирчдын ирээдүйн карьерийг бодоод дээрх хоёр баг энэ удаагийн хэргийг "ханцуйндаа наймаалцаад" өнгөрөхөөр болжээ.

No photo description available.

Б.Жавхлан: Ирэх онд Монгол Улс дөрвөн их наяд төгрөгийн зээл авна гэсэн хэмжээг ажлын хэсгээс гаргасан байгаа
Б.Жавхлан: Ирэх онд Монгол Улс дөрвөн их наяд төгрөгийн зээл авна гэсэн хэмжээг ажлын хэсгээс гаргасан байгаа
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.