УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй.
Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр: Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг ярихдаа УИХ Тогтвортой байдлын зөвлөлтэйгөө 1, 2 сар сайн ажилла гэмээр байна. Гурван сард эргэлзээгүй нэг тоотой бол. Тэгээд эргэлзээгүй болсон тоогоо УИХ тогтоол гаргаад ЗГ-т чиглэл болгоод өгчих. Тэгээд бид 5 сард УИХ-ын хүсэж байгаа тоонуудыг оруулаад ирж болно. Ийм хамтын ажиллагаа хийхгүй бол нэг өдөр ЗГ тоогоо өргөн барьдаг. Зэрэгцүүлээд олон байгууллага саналаа илэрхийлдэг. Хүн бүр өөрөөр харж болно. Дэлхийн банк, ОУВС, АХБ өөрөөр хардаг. Өөрсдийнх нь барьж байгаа хүчин зүйлээс их хамааралтай. Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдэл хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тоо хөдөлж байгаа. Харин эдийн засгийн өсөлт яг төлөвлөсний дагуу орж ирсэн. Инфляц эрчим хүчний реформтой холбоотойгоор 1.5 хувиар нэмэгдэж байгаа. Үүнийг нууж, хаах зүйлгүй. Орлого, зарлага бол өсөж байгаа. Гэхдээ тэнцвэржүүлсэн зарлагаа орлогоос 1.9 их наяд төгрөгөөр багаар тооцоолж тусгаж байгаа. Тиймээс Монгол Улсын төсөв ашигтай батлагдаж байгаа. Ер нь бол энэ их тэлэлт Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхийн төлөө л байгаа. Үндсэндээ 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотод хийж байгаа. Тиймээс НИТХ-аар батлагдаж байгаа төслүүдийг бид анхаарах ёстой. Энд мөнгө тавиад байдаг, тэнд ажил явах ёстой.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!