Сүхбаатар дүүргийн прокурорын газраас орон сууцны хотхон барьж ашиглалтад оруулна хэмээн иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулсан С.Б, Б.Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.
Хэргийг тодруулбал С.Б, Б.Г нар нь 2020 оны 10 сараас 2022 оны 12 дугаар сарын хугацаанд санхүүгийн эх үүсвэргүй, барилга барих тусгай зөвшөөрөлгүй мөртлөө Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдэд ашиглалтад орох орон сууцны хотхонд захиалга авна хэмээн цахим хэрэгсэл ашиглан сурталчилгаа явуулан нийт 177 иргэнээс байрны захиалга авч 8 тэрбум 873 сая төгрөгийн хохирол учруулан залилсан хэрэгт тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 /Залилах/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд хянан хэлэлцээд тус бүр 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нараас 8 тэрбум 873 сая төгрөгийг гаргуулж, хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн байна.
Сүүлийн жилүүдэд цахим хэрэгсэл ашиглан орон сууц зарах, түрээслэх, захиалга авах зэргээр зар сурталчилгаа явуулж, залилан мэхлэх гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаатай холбогдуулан иргэд та бүхэн мэдээллийн эх сурвалж, үнэн зөвийг сайтар нягталж байхыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!